2013/10/02

БҮХ НИЙТИЙН ЦЭВЭРЛЭГЭЭ


Оршин суугч та өөрийн хүрээлэн буй орчиндоо ХОГГҮЙ, ЦЭВЭР ЦЭМЦГЭР, амар амгалан амьдрахын тулд зөвхөн СӨХ -ийн төлбөр төлөөд зогсохгүйгээр өөрийн гар биеэр оролцон, нийт оршин суугчидтайгаа хамтын хүчээр ИХ ЦЭВЭРЛЭГЭЭГ хийж занших, тулгамдаж буй асуудлаа хамтдаа ярилцан шийдэх үүднээс сар бүрийн эхний 7 хоногийн амралтын БЯМБА ГАРАГТ уламжлал болгон 12:00 цагаас “БҮХ НИЙТИЙН ЦЭВЭРЛЭГЭЭ” -ний өдөр болгон зарлаж байна.


“АКАДЕМИЙН 48“ СӨХ 
ХОЛБОО БАРИХ УТАС: 9592-8819



НЭВТРЭХ ЗӨВШӨӨРЛӨӨ АВААРАЙ...


1. Нэвтрэх зөвшөөрөл нь “Академийн 48” СӨХ -ийн эзэмшлийн нутаг дэвсгэр, хашаа руу нэвтрэхэд хүчин төгөлдөр үйлчилнэ. 
2. Оршин суугч нь уг нэвтрэх зөвшөөрлийг машиныг салхины шилний ойролцоо ил харагдахуйц газар байрлуулна.
3. Нэвтрэх зөвшөөрлийн нүүрэн талд оршин суугаа тоот, тээврийн хэрэгслийн улсын дугаар, мөн жолоочын утасны дугаарыг гаргацтай бөглөсөн байна.
4. Тус зөвшөөрөл нь зөвхөн нэг тээврийн хэрэгсэлд зориулсан бөгөөд оршин суугч өөр тээврийн хэрэгсэл болон шинээр дахин авах хүсэлтээ СӨХ -нд тавьж шинээр авна.
5. Тээврийн хэрэгслийг зурагт үзүүлсний дагуу ил зогсоолд байршуулах бөгөөд хориглосон газар байршуулсан тохиолдолд замын хөдөлгөөний дүрэмд заасан торгуулийн арга хэмжээг авна.

2013/09/20

ХСИС -ИЙН АЖИЛЧИД, ОЮУТНУУДЫН АВТО ХӨДӨЛГӨӨНИЙ ХЯЗГААРЛАЛАА.

Сайн байна уу, 

Оршин суугч биднийг маш ихээр хүндрүүлж байсан асуудлын нэг болох ХСИС -ийн ажилчид, албан хаагч болон оюутнуудын машин орц гарц хааж тавих, хөдөлгөөнд саад учруулах зэрэг олон хүндрэлийг тус сургуулийн удирдлагуудтай хамтран АКАДЕМИЙН 48 СӨХ -ийн 2 байрны харъяа газар болох 1 болон 2-р 48 айлын байрны урд болон хойно зогсоохыг хориоглосон шийдвэр гаргалаа. 


Өмнөх байдал
Ингэснээр хөдөлгөөний ачаалал буурч урд гарч байсан хүндрэлүүд аажимаар үгүй болох бөгөөд тус шийдвэрийг зөрчсөн тохиолдол бүрийг эрхэм оршин суугч та баримтжуулан (зургийг дарах, тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэмдэглэх) ачуулах арга хэмжээ хүртэл авч болох юм.

Дараагийн хийгдэх ажил Өнө-Амгалан болон 32-р цэцэрлэгийн хооронд шинээр авто зам тавих ажил эхлэх гэж байгаа билээ. Ингэснээр АКАДЕМИЙН 48 СӨХ -ийн хашааруу зөвхөн оршин суугчдын автомашин нэвтэн ая тухтай байдал үүсэх билээ...


2013/07/31

СӨХ- ИЙН ТӨЛБӨРӨӨ ТӨЛӨӨРЭЙ...


Оршин суугчдын санаачлагаар байгуулагдан 2013 оны 7-р сарын 1-ээс үйл ажиллагаагаа явуулж эхлэсэн “АКАДЕМИЙН 48” нэртэй СӨХ нь өөрийн гэрчилгээ болон тамга тэмдэгийг албан ёсоор гардан авлаа.

Та 2013 оны 8-р сар хүртэлх төлөөгүй СӨХ -ийн төлбөрөө Төрийн Банкны Чулуун Овоо тооцооны төв, (хуучнаар Хадгаламж банк) “АКАДЕМИЙН 48” СӨХ -ийн 105-2002-6973 тоот дансанд 2013 оны 8 сарын 3-ны өдрөөс өмнө тушаана уу.

БУСАД МЭДЭЭЛЭЛ:

Тус 2 байрны ун
дны цэвэр ус, болон бохир ус, халаалт дулаан гэсэн асуудлууд 2013 оны 8 сарын 1-ээс ЖМБО ХХК -иас “УЛААНХУАРАН ӨРГӨӨ” ОНӨААТҮГ -т шилжсэн бөгөөд иргэд та бүхэн цэвэр, бохир усны дуудлагыг тус байгууллагаруу өгч түргэн уурхай шийдвэрлүүлж байна уу.


“УЛААНХУАРАН ӨРГӨӨ“ 
ДУУДЛАГА АВАХ УТАС: 7015-6722


2013/07/09

Орц болгон мэдээллийн самбартай болно.

СӨХ -ийн үйл ажиллагааг оршин суугчдад ил тод, мэдээллийг онлайн байдлаар авах боломжгүй иргэдэд зориулсан мэдээллийн самбарыг орц болгонд байршуулснаар иргэд СӨХ 2-ыг холбох гүүр болох бөгөөд ингэснээр СӨХ -ийн үйл ажиллагаанд оршин суугчид маань хяналт тавих, санхүүгийн тайлан мэдээлэлтэй тогтмол хугацаанд танилцах боломж үүсэх давуу талууд үүсэх болно.

Та бүхэн мэдээллийн самбартай тогтмол танилцаж, харьцаж байгаарай

АКАДЕМИЙН 48 СӨХ
2013.07.09


2013/07/07

Бүх нийтийн цэвэрлэгээний өдөртэй боллоо...

Хороо цэвэр бол Хот цэвэр гэсэн уриатайгаар 1 болон 2-р 48 айлын "Академийн 48" СӨХ -ийн санаачлагаар сар бүрийн эхний 7 хоногийн бямба гарагт өөрсдийн оршин суугаа орчинг цэвэрлэх, өнгө үзэмжээ сайжруулах өдөртэй боллоо.


Ингэснээр оршин суугчид амьдарч буй орчиноо цэвэр цэмцгэр байлгах, элдэв халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тулгамдаж буй асуудлаа харилцан шийдвэрлэх гээд олон давуу талтай өдө болж хувирах юм.

Тиймээс оршин суугч бүхэн идэвхитэй оролцон, улс эх орны хөгжил цэцэглэлтэд өөрсдийн гэсэн хувь нэмрээ оруулж буй хэлбэр болох юм.
Сайхан ирээдүйн төлөө хамтдаа...

"Академийн 48" СӨХ 
2013.07.06

2013/07/04

2013 ОНЫ 07 САРЫН 06-НД БОЛОХ БҮХ ГИШҮҮДИЙН ХУРЛААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛУУД


2013 ОНЫ 07 САРЫН 06-НД БОЛОХ БҮХ ГИШҮҮДИЙН ХУРЛААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛУУД

1. СӨХ –ийн төлбөрийг МСӨХДЗ –ийн жишиг үнийг харгалзан тогтоох,
2. СӨХ –ийн нутаг дэвсгэрт бизнес болон үйлчилгээ эрхэлж буй ААНБ, иргэдээс авах хураамжийг тогтох,

ДЭЭВРИЙГ ШИНЭЧЛЭХ АЖИЛ ЭХЛЭЛЭЭ.


Оршин суугч Д.Нямжав Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар хандан хүсэлт гарган хуучин буюу бидний хэлж заншсанаар 1-48 айлын дээврийн ажил Нийслэлийн хөрөнгө оруулалт төлөвлөлтийн газрын захиалгаар дээврийг шинэчлэх ажил өнгөрсөн сард буюу 2013 оны 06-р сараас эхлэв.

"Өндөр Бар" ХХК хэмээх дээврийн ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэй компани тус ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд ирэх сард хүлээлгэн өгөх юм.

Нийт 45 сая төгрөгийн төсөвтэй тус ажлын явцад "АКАДЕМИЙН-48" СӨХ болон захиалагч талаас хамтран хяналт тавих санаачлага гарган ажиллаж байна.

2013/07/01

"АКАДЕМИЙН 48" СӨХ

Өнөөдрөөс эхлэн буюу 2013.07.01 -ээс БЗД -ийн 8-р хорооны 1 болон 2-р 48 айлуудын хариуцан "АКАДЕМИЙН 48" нэртэй СӨХ албан ёсоор үйл ажиллагаа явуулж эхлэж байгааг та бүхэнд дуулгахад таатай байна.

2013/06/25

СӨХ -г шинэчлэх байгуулах, "Орчин суугаа орчноо тохижуулах аян"

СӨХ -г шинэчлэх байгуулах, "Орчин суугаа орчноо тохижуулах аян" -ны хүрээнд 1 болон 2-р 48-н айлын оршин суугчидтай уулзан санаа бодлоо солилцлоо.

Тус уулзалтанд 8-р хорооны Засаг дарга, Ноён Богд СӨХ -ны ажилтнууд мөн оршин суугчдын төлөөлөл нар оролцож дараах асуудлуудыг шийдвэрлэлээ.

Үүнд:
1. Одоо үйл ажиллагаа явуулж буй СӨХ -с татгалзах, шинээр зөвхөн 1 болон 2-р 48-н айлаа хариуцсан СӨХ байгуулах, түүнд зөвхөн оршин суугчид ажиллахаас гадна залуучуудыг түлхүү оролцуулах гэсэн санал гарлаа.

2. Шинээр боловсруулсан 1 болон 2-р 48-н айлын тохижилтын ажлын оршин суугчид санал нэгтэйгээр дэмжсэн бөгөөд хэрэгжүүлэхэд бүх нийтээр туслахааа оршин суугчид илэрхийллээ.

3. СӨХ -г шинэчлэн байгуулж бүрэлдэхүүнд дараах хүмүүсийг багтаан орууллаа.
Үүнд:

Удирдах зөвлөл 5 хүн:
1.Цэдэн-Иш
2.Нямдорж
3.Буян-Өлзий
4.Батнасан
5.МөнхЗул нар багтсан бол

Хяналтын зөвлөлд 3 хүн:
1.Алтаннавч
2.Жанчив
3.Баярсайхан нар багтсан болно.

2012/12/30

"Академийн 48" -ын N.E.C клубын 7 дах удаагийн "Шинэхэн Гацуурын Хүсэл" үдэшлэг 2013.01.01 -нд болно...

 
Академийн 48 -ын 1 ба 2 -р байрнаас үүсэлтэй N.E.C клубын 7 дах удаагийн "Шинэхэн Гацуурын Хүсэл" нэртэйгээр зохиогдож байгаа бөгөөд үдэшлэг 2013 оны 01 -р сарын 01 -нд "Их Ноёд" ресторанд болно. 

Үдэшлэгийг "Шинэхэн Гацуурын Хүсэл" хэмээн нэрлэсэн нь N.E.C клубын гишүүд олноор бүл нэмэн зулзган үрийнхээ зулайг үнэрлэснийг бэлэгшээн бяцхан үрсээ мөнх ногоон гарцуурхнаар зүйрлэн тэднийхээ хүслийн биелүүлэхийг хичээн нэрлэсэн болно.

2012/11/01

1 -р тойргийн тоглолтууд...

Эхний тойргийн тоглолтуудын дэлгэрэнгүйг хүргэж байна. Эхний тойрогт нийт 30 гоол багууд хийжээ.

1-р тойрог Бүжин 5 : 4 Самж
Заан 1 : 1 Тагтаа
Бүжин 3 : 1 Заан
Самж 2 : 3 Тагтаа
Бүжин 5 : 1 Тагтаа
Самж 3 : 1 Заан


19
11

2012/10/29

Лигийн статистикууд...

Лигийн статистикууд...


Эвтэй дөрвөн амьтнаар өөрсдийгөө нэрийдсэн Футзал-48 лиг эхлэлээ...

Маш ихээр хүсэн хүлээж мөн өөрсдийнхөө чадлаар бэлдсэн Футзал-48 лиг маань  2012/10/28 нээлтээ хийн эхлэлээ. 

Энэ жилийн багууд маань эвтэй дөрвөн амьтан буюу тагтаа, туулай, самж, заанаар өөрсдийгөө нэрийдэн оролцож байгаа билээ. Нийт 4 баг, 29 тоглогч, 24 тойрог, 72 тоглолт хийх 2012 -2013 оны улирал ихээхэн онцлогтой, өрсөлдөөнтэй болох нь дамжиггүй юм.

10 -р сарын 28 -нд лигийн нээлтийн  үеэр...  

Туулайнууд гараагаа сайн тавьлаа...

2012 -2013 оны улиралын эхний тойрог өнгөрсөн 7 хоногийн амралтын өдрүүдэд болж өнгөрлөө. Багууд нийт 3 тоглолт хийгээд байгаа бөгөөд хүснэгтийг 3 хожилтойгоор Бүжинүүд баг тэргүүлэн гараагаа сайн тавьлаа.

2012/10/14

Шүүгчдийн бүрэлдэхүүн томилогдлоо...


Баг бүрээс хамгийн их санал авсан эхний 2 тоглогч үндсэн шүүгчээр ажиллах бөгөөд туслах 1 шүүгч дагаж ажиллах юм. Ингээд Футзал -48 лигийн шүүгчдийн бүрэлдэхүүнд дараах тоглогчидын нэрс багтжээ.

Үндсэн шүүгчидээр:
  1. Мөөгөр
  2. Даш
  3. Чой
  4. Баяраа
  5. Түвшээ
  6. Сэнгээ
  7. Зулаа
  8. Баяраа
Туслах шүүгчидээр:
  1. Онон
  2. Анараа
  3. Хурцаа
  4. Тэмүүжин (довтлогч)
Нийт шүүгч нартаа амжилт хүсэн ерөөе...

Багуудын бүрэлдэхүүн тодорлоо...


Ийнхүү хүсэн хүлээсэн лиг маань эхлэхэд бэлэн болж багуудын бүрэлдэхүүн ч тодорлоо. Нийт 24 тойргийн турш 72 тоглолт хийх юм. Багийн гишүүдийг түвшингээр нь шодож хувиарласан бөгөөд багууд өмнөх жилийнхтэй харьцуулахад эн тэнцүү хуваагджээ.

1-р баг - Цагаан
  • Мөөгөр (багийн ахлагч)
  • Даш
  • Гантулга
  • Онон
  • Жаргалсайхан
  • Лхагвадорж
2-р баг- Улаан
  • Чой (багийн ахлагч)
  • Аагий
  • Баяраа (жижиг)
  • Анараа
  • Мөнхөө
  • Эрдэнээ
  • Төгсөө
  • Цогоо
3-р баг - Ногоон, алаг
  • Түвшээ (багийн ахлагч)
  • Бурка
  • Сэнгээ
  • Ээгий
  • Билигүн
  • Хурцаа
  • Цээеэ
4-р баг - Шар
  • Зулаа (багийн ахлагч)
  • Баяраа
  • Темка 
  • Бандиа
  • Ганбаа
  • Темка
  • Жижгээ
  • Боогий
Ийнхүү багууд тус тусын бэлтгэлдээ гарсан бөгөөд "Футзал -48" лигийн 2012 -2013 оны улирал ирэх 7 хоногт эхлэнэ...

2012/10/13

"Футзал -48" лигийн тоглолтын дүрэм (Санал авах хэлбэрээр)

"Футзал -48" лигийн тоглолтын дүрмийг өнгөрсөн оны дүрмээс бага зэрэг өөрчлөн санал авах хэлбэрээр нийтлэсэн болно. Та бүхэн нягтлан уншиж танилцаад өөрсдийн саналаа харамгүй хэлнэ үү?

Футзал 2012